Хүүхдийн хүчирхийлэлийн судалгаа

2012-09-06 18:10
1995 оноос манай улсад хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар хүүхдийн төлөө ажилладаг төрийн бус байгууллагууд хөндөн ярьж эхэлсэн юм. Учир нь хүчирхийлэлд өртдөг эмэгтэйчүүдийг хамгаалан байрлуулдаг “Хамгаалах байранд” эмэгтэйчүүд хүүхдүүдээ дагуулан олноор ирж байлаа. Нэг эмэгтэй хоёр, гурав, таван хүүхэдтэй ирнэ. Нэг эмэгтэйн ард, нэг гэр бүлд олон тооны хүүхэд гэр бүл дэх хүчирхийллийн гэрч, хохирогч болж байгааг энэ тоо бидэнд хэлж байсан.
 
Ингээд Монголд хүүхдийн эсрэг хүчирхийлэл хэр их байгаа, хүүхэд, насанд хүрэгсэд энэ талаар хэр мэдлэгтэй байдгийг тогтоох судалгааны хэрэгцээ гарч, анх 1998 онд 1100 гаруй хүүхдийг хамруулан 21 аймагт томоохон хэмжээний судалгаа хийгдсэн нь энэ асуудлыг судлах анхны алхам байсан.
 
1998 он
 
Судалгаа 1.
  1. Судалгааны нэр: Хүүхдийн эсрэг хүчирхийлэл ба хууль
  2. Судалгааг гүйцэтгэгч байгууллага:
  • Хүчирхийллийн эсрэг үндэсний төв
  • МУИС-ийн Хүн ам зүйн сургалт, судалгааны төв
  1. Санхүүжүүлэгч байгууллага: Азийн сан
  2. Судалгааны хамрах хүрээ: 21 аймаг, (аймгийн төв, 1 сум)
  3. Судлагдсан хүүхдийн тоо: 1100 хүүхэд
Судалгааны дүнгээс:
 
Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн:
    • 54.39% нь хүчирхийллийн аль нэг хэлбэрт өртдөг,
    • 63.73% өөрийгөө гэр бүл дэх хүчирхийллийн гэрч гэж хариулсан байна.
 
Энэ судалгааны дүнгээс харахад Монголд 1 / 2 нь хүчирийлэлд өртөж байна.  
 
1999 он
 
Судалгаа 2.
 
  1. Судалгааны нэр: Хүүхдийн эсрэг хүчирхийлэл
  2. Судалгааг гүйцэтгэгч байгууллага:
    • Хүчирхийллийн эсрэг үндэсний төв
    • Монголын хүүхдийн эрхийн төв
  3. Санхүүжүүлэгч байгууллага: НҮБ-ийн Хүүхдийн сан
  4. Судалгааны хамрах хүрээ: Улаанбаатар, Эрдэнэт хотууд, Дорнод, Ховд аймгууд
  5. Судлагдсан хүүхдийн тоо: 749 хүүхэд
Судалгааны дүнгээс:
 
Дээрх хот, аймгуудад хийгдсэн судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн:
       - 54.8% нь өөрсдийгөө хүчирхийллийн аль нэг хэлбэрт өртдөг гэж хариулсан          байна. Эдгээрийн:
                                          * 49.26% сэтгэл санааны дарамтанд,
                                          * 38.5% бие махбодын шийтгэлд,
                                          * 5.3% бэлгийн хүчирхийлэлд,
                                          * 38.7% үл хайхрах хэлбэрийн хүчирхийлэлд тус тус                                               өртдөг байна.
      - 2/3 нь гэртээ сэтгэл санаа өөдрөг, амгалан тайван амьдарч чадахгүй, хааяа
         хэцүү байдаг гэж хариулсан байна.                                                       -           - -         - Хүчирхийлэгчдийн:
                        * 42.7% төрсөн эцэг
                        * 26.5% төрсөн эх
                        * 10.8% хойд эцэг
                        * 1.5% хойд эх
                        * 24.9% төрсөн ах, эгч
                        * 6.3% хүргэн ах, бэр эгч нь байна.
                  - Тэдний:
                                          * 48.1% эрүүл үедээ
                                          * 28.3% согтуу үедээ
                                          * 24.2% аль ч үедээ хүүхэд болон гэр бүлийнхнийгээ хүчирхийлж, дарамталдаг байна.
            - Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн:
                                          * 13.9% эрүүл мэндээр,
                                          * 58.3% сэтгэл санаагаар
                                          * 30.6% сургуульд сурах сонирхолгүй ба сургуулиас завсардсан
                                          * 12.8% амиа хорлохыг хүсдэг ба завдсан гэж хариулсан.
 
Дүгнэлт
Энэхүү судалгааны дүн Хүүхдийн эсрэг хүчирхийллийн бодит байдлыг харуулж чадсан. Учир нь хүчирхийллийн тухай нийгэмд тогтсон буруу хандлагад хариулт болсон юм.
 
Манай оронд хүүхдийн эсрэг хүчирхийлэл байдгүй, хүчирхийллийг хойд эцэг л, мөн согтуу хүн л үйлддэг гэсэн нийгэмд тогтсон буруу ойлголт, хандлага үндсээрээ буруу болохыг энэ тоо баримтуудаас харж болно.
 
Бидний өдөр тутмын амьдралд гараад байгаа хэрүүл, маргаан, хүчирхийлэл хүүхдэд ямар сөрөг нөлөө үзүүлдгийг сүүлийн тооноос харж болно. Тэд сэтгэл санаагаар томчуудаас ч илүү хямарч байдаг. Энэ нь эрүүл мэнд, хөгжилд нь ихээхэн сөргөөр нөлөөлж байдгийг тэд өөрсдөө бидэнд хэлсэн байна. Тэгэхээр хүүхэд юм чинь, одоогоор тэд юу ч ойлгохгүй, мэдэхгүй гэж боддог томчуудад нэгийг бодогдуулах биз.
 
2001 он
 
Судалгаа 3.
  1. Судалгааны нэр: Сургууль дахь хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаарх ойлголт, мэдлэг, хандлага, хүүхдийн хүмүүжил
  2. Судалгааг гүйцэтгэгч байгууллага:
  • Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах төв
  • ЕБ-ын 5-р сургууль
  1. Санхүүжүүлэгч байгууллага: Хүүхдийг Ивээх Сан (Их Британи)
  2. Судалгааны хамрах хүрээ: 5-р сургууль
  3. Судлагдсан хүүхдийн тоо: багш 51, суралцагчид 1281
 
Судалгааны дүнгээс:
 
51 багшийн судалгааны дүнгээс:
  • Судалгаанд хамрагдсан багш нарын 94% нь сургууль дээр хүүхдийн эсрэг хүчирхийлэл байдаг гэж хариулсан байна. Тэдний 40% нь хүүхдүүдийг үл хайхрах хэлбэрийн, 58% нь сэтгэл санааны, 6% нь сургууль дээр бэлгийн, 32% нь бие махбодын хүчирхийлэлд өртдөг гэж үзсэн байна.
  • Багш нарын 48% нь хүүхдийг зодож хүмүүжүүлэх нь манай уламжлалт хүмүүжлийн арга мөн гэж хариулжээ.
1281 хүүхдийн судалгааны дүнгээс:
  • 10 хүүхдийн 1 нь өөрийгөө аль нэг хэлбэрийн хүчирхийлэлд өртдөг,
  • 5 хүүхдийн 1 нь зодуулдаг,
  • 3 хүүхдийн 1 нь сургууль дээр бусдыг зоддог хүүхэд бий,
  • 10 хүүхдийн 1 нь багш сурагчдыг доромжилдог, зоддог гэж хариулжээ.
Судалгааны дүнд сургууль дээр хүүхдийн эсрэг хүчирхийллийн доорх төрлүүд байна гэдэг нь тогтоогдсон. Үүнд:
  • Багшийн зүгээс хүүхдийг доромжлох, доош хийх, ялгаварлан гадуурхах, зодох,
  • Үе тэнгийнхэн нэг нэгнээ дээрэлхэх, зодох,  ганцаардуулах, шоолох,
  • Ахлах ангийн хүүхэд бага ангийн хүүхдийг дээрэлхэх, дээрэмдэх,
  • Үерхэлийн буюу найзлаж байгаа эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд нэг нэгийгээ дорд үзэх, хүсээгүй зүйлд нь албадах, бэлгийн харьцаанд орохыг албадах,
  • Багш нарын хоорондын зөрчилдөөний дунд хүүхэд хэлмэгдэх,
  • Сургуулийн ажилчид хүүхдийг доромжлох, цохих зэрэг орж байна.
Судалгаа 4.
  1. Судалгааны нэр: Сургууль дахь хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаарх ойлголт, мэдлэг, хандлага, хүүхдийн хүмүүжил
  2. Судалгааг гүйцэтгэгч байгууллага:
  • Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах төв
  • ЕБ-ын 73-р сургууль
  1. Санхүүжүүлэгч байгууллага: Хүүхдийг Ивээх Сан (Их Британи)
  2. Судалгааны хамрах хүрээ: 73-р сургууль
  3. Судлагдсан хүүхдийн тоо: багш 45, суралцагчид 700
Судалгааны дүнгээс:
 
45 багшийн судалгааны дүнгээс:
  • Судалгаанд хамрагдсан багш нарын 43% нь хүүхдүүдийг сэтгэл санааны дарамтанд илүү өрдөг, 36% нь үл хайхрах хэлбэр, 2% нь сургууль дээр бэлгийн, 31% нь бие махбодын хүчирхийлэлд өртдөг гэж үзсэн байна.
  • 20% нь хүүхдүүд аль нэг хэлбэрийн хүчирхийлэлд өртөх магадлал өндөр гэж хариулжээ.
 
700 хүүхдийн судалгааны дүнгээс:
  • Сурагчдын 84% нь сургууль дээр хэн нэгний зүгээс дарамт, шахалттай тулгардаг гэж хариулсан ба дээрх дарамт, шахалтыг багш, сургуулийн ажилтан, ахлах ангийнхан, ангийн эрэгтэй хүүхдүүд зэрэг үзүүлдэг гэжээ.
  • Дарамт шахалт, ихэнхдээ ямар хэлбэрээр, яаж илэрч байна вэ гэсэн асуултанд зодох, загнах, түлхэх, алгадах, доромжлох, шоолох, ялгаварлаж үзэх зэргээр илэрдэг байна.
  • Хэрэв чи буруу зүйл хийсэн бол дээрх байдлаар шийтгүүлэх нь зөв үү гэсэн асуултанд хүүхдүүдийн 62% нь буруу, 17% нь зөв, 21% нь хэлж мэдэхгүй гэж хариулсан байна.
  • Оролцогч хүүхдүүдийн 2.4% нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж хариулжээ.
 
2005 он
 
Судалгаа 5.
  1. Судалгааны нэр: “Хүүхдийн бие махбод, сэтгэл санааны эсрэг шийтгэл: Хүүхдийн үзэл бодол” Хүүхдэд үйлчилдэг зарим байгууллагуудад хийсэн судалгаа
  2. Судалгааг гүйцэтгэгч байгууллага: Зохистой хөгжлийн жендер төв
  3. Санхүүжүүлэгч байгууллага: Хүүхдийг Ивээх Сан (Их Британи)
  4. Судалгааны хамрах хүрээ: 6 сургууль, 6 цэцэрлэг, хүүхэд асран хүмүүжүүлэх 4 байгууллага
  5. Судлагдсан хүүхдийн тоо: 595 хүүхэд, 40 насанд хүрэгсэд
Судалгааны дүнгээс:
  • Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 71.1% нь зодуулдаг, 41.9% нь хэл амаар доромжлуулдаг байна.
  • Судалгаанд хамрагдсан хөдөө, хотын 10-11, 14-15 насны хүүхдүүдийн 53.2%  нь сургуульд, 42.3% нь гэрт шийтгэл байнга тохиолддог хэмээн үзсэн байна.
  • Хотын хүүхдүүд сургуульд илүү их шийтгэл тохиолддог гэж үзсэн бол хөдөөгийн хүүхдүүд сургууль, гэр бүлийн аль алинд нь шийтгэл түгээмэл тохиолддог гэжээ.
  • Хөдөөд судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 67.4% нь гэртээ, 45,3% нь цэцэрлэг, сургуульдаа байнга зодуулдаг гэж хариулсан байна.
  • Хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад хүмүүждэг нийт хүүхдийн 37 нь буюу 68% нь шийтгэл байнга тохиолддог гэж хариулсан байна. Мөн сургууль, гудамж талбайд шийтгүүлэх явдал гардаг гэжээ.
Ангилал : Судалгаа | Нийтэлсэн : SW | Уншсан (1173) | Өмнөх бичлэг |

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл