Хүүхэд хамгаалал гэж юу вэ?

2012-05-08 18:09

ХҮҮХЭД ХАМГААЛАЛ

Хүүхэд хамгаалал гэдэг нь : Хүүхдийг хүчирхийлэл, дарамт,мөлжлөг, үл хайхрах явдлын улмаас учрах хор хөнөөлөөс нийгмийн бүхий л орчинд хамгаалах явдал юм.

 

 

Хор хөнөөл гэдэгт хүүхдийн бие махбод, сэтгэл санааны хөгжил, эрүүл мэнд, боловсрол эзэмших боломж, өөрийгөө хүндэтгэх сэтгэл, гэр бүл болон нийгэмтэйгээ харилцах харилцаанд нөлөөлөх хор нөлөө багтана.

 

 

Нийгмийн бүхий л орчин гэдэгт гэр бүл, боловсрол, асрамж, халамж, хорих,засан хүмүүжүүлэх байгууллагууд, ажлын байр, малын бэлчээр, гудамж талбай,олон нийтийн газар, цахим орчин, хэвлэл мэдээлэл зэрэг хүүхдийг хүрээлэн буй орчин юм.

 

Хүүхэд хамгааллын Хүчирхийлэл, дарамт, мөлжлөг, үл зорилго учрах хор хайхрах явдлын улмаас хөнөөлөөс хүүхдийг хамгаалах Хүүхдийг аль болохоор гэр бүлийн орчинд амьдрах нөхцөлөөр хангаж өгөх явдал, боломжгүй бол хамгаалахын тулд гэр бүлийн хувилбарт үйлчилгээг сонгох Хүүхдийг өөрөө бие даан амьдрах, нийгэмдээ хувь нэмэр оруулах чадвартай иргэн болгон хөгжүүлэх

 

Хүүхэд хамгааллын үйл ажиллагааны Хүүхдийн аюулгүй байдлын нэн тэргүүнд тавих зарчмууд

 

  • Хүүхдийн дээд ашиг сонирхлыг хүндэтгэх зарчим
  • Хүүхэд бүрийн ялгаатай байдлыг хүндэтгэн үзэх зарчим
  • Хүүхдийн хамгаалуулах эрхийг хэрэгжүүлэхэд төр үүрэг хүлээх зарчим
  • Гэр бүл төвтэй үйлчилгээг төвлөрүүлэн халамжлах үйлчилгээнээс чухалчлах зарчим•
  • Хүүхдийн оролцооны зарчим•
  • Салбар ба мэргэжилтэн хоорондын хамтын ажиллагааны зарчим
  • Хүүхэд хамгааллын тогтолцоо хамгаалах тэргүүлэх үүрэгтэй байгууллага Бодлого хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах•
  • Яаралтай үйлчилгээ үзүүлэх, холбон зуучлах, шийдвэрлэх
  • Чанар стандартыг хянах
  • Хүүхдийн оролцоог хангах

 

Хүүхэд хамгааллын тогтолцооны хэлбэрүүд

 

  • Хүүхэд хамгааллын тогтолцооны хүрээ:
  • Хүүхэд төвтэй,төвлөрүүлэн халамжлах үйлчилгээ•
  • Гэр бүл төвтэй, орон нутагт нь үзүүлэх үйлчилгээ
  • Хүүхдийн эрхэд суурилсан, хүүхдийн саналаар үйлчилгээний хувилбарыг шийдэх

 

Хүүхэд хамгааллын тогтолцооны бүрэлдэхүүн хэсгүүд

 

  • Хууль, эрх зүйн орчин
  • Хүүхэд хамгааллын үйл ажиллагааг орон даяар удирдан явуулах бүтэц, зохион байгуулалт
  • Урьдчилан сэргийлэх, мэдээлэх, нөхөн сэргээх болон нийгэмшүүлэх үйлчилгээ үзүүлэх
  • Хүүхэд хамгааллын үйлчилгээг гардан хийх мэргэшсэн боловсон хүчин
  • Хяналт, шинжилгээ, хариуцлага, үнэлгээний тогтолцоо

 

Хүүхэд хамгааллын бүх орчин Гэр бүл, Сургууль, Хүүхэд асран хүмүүжүүлэх газар, Хууль тогтоох байгууллага

Нийтэлсэн : SW | Уншсан (1339) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. адилцэцэг :
    2013-04-21 12:44

    тиймээ монголын ирээдүй болсон хүүхдүүдээ хайрлан хүндэтгэе

  2. oyunchimeg :
    2012-10-25 14:25

    unuudur bi 1 baiguullagad ajild oroh gd shalgalt ugsun chini bi hediigeer bagsh ch gsn nadad medehgui zuil ih baidag yum bn gedgee oilgoson.shalgaltand huuhed hamgaalal, huchirhiilliin talaar irsen bolowch medeh zuil baga bailaa. tiim bolohoor etseg ehchuud bolon tomchuudad zoriulan olon turliin surgalt yawuulj tednii bolowsrold anhaarah ni zuitei yum bn. shalgalt ugchuud shuud l ene blogiig olj unshlaa. baga ch bolow medeelel ugsund bayrlalaa.

  3. PUUJEE :
    2012-09-26 10:51

    BI HUUHDYN TULUU, MONGOL GER BULYN BOLOVSROLYG ARAI OOR OYUMLAG TUVSHIND GARGAJ IREH CAG BOLSON GJ BODDOG. ARAATAN JIGUURTEN BAIGALYN JAMAAR UR TOLOO HAMGAALJ BHAD HUN TOROLHTON BID ARAI CH DEE. ERH ZUIN ORCHING SAIN BURDUULED, IREGDYN OROLCOOG DEMJYE

  4. pvrewjargal :
    2012-09-19 19:49

    маш сайн болсон байна үүнийг том хүмүүс илүү их үзээсээ гэж бодож байна.

Сэтгэгдэлийн тоо : 4

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл